Ян Ен Сил Монголд иржээ
Netflix платформын Physical Asia нэвтэрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчдын нэг Ян Ен Сил Монголд иржээ.
Чөлөөт бөхийн төрлөөр улсынхаа аваргаар хоёр жил дараалан тодорч, 2018 онд Азийн наадамд оролцсон Ян Ен Сил бөхийн төрлөөр хичээллэхээс гадна Солонгосын үндэсний бөх гэгддэг сирым, кроссфитээр хичээллэдэг нэгэн юм.
Тэрээр тамирчны замналаасаа гадна хувийн цахим хуудсаа хөгжүүлж, телевизийн олон шоунд уригдсан нэгэн билээ.
Тухайлбал Physical Asia-д оролцохоосоо өмнө 2022 онд "Playing Sister Season 2" Netflix-ийн Physical 100, Disney-ийн The Zone You Must Survive to Live Season 3, the Wavve хөтөлбөрийн Queen Bee Game зэрэг шоугаараа олонд танигдсан.
Мөн Exercising J гэх нэртэй youtube хуудсаараа контент бүтээхээс гадна өнгөрсөн жилээс эхэлж Adisas брендийн, Act Plus болон Under Armour-ийн модель болж байсан.
Манай улсад хувийн влогоороо дамжуулан контент бүтээхээр ирсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ