Улаанбаатар луу хоногт 2200-4400 тонн хагас коксон түлшийг тээвэрлэж байна

img

 

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн түлш нөөцлөөд байна.

Эндээс Улаанбаатар хот рүү хоногт 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэдэг. Түлшний чанарыг хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хяналтын алба хянаж байгаа бөгөөд Хятадаас энэ өвөл 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж хүргэхээ мэдэгдсэнийг НЗДТГ мэдээлэв.

Хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорын хэмжээг хоёр дахин багасгах боломжтой. Учир нь хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу тогтоож, хоёр улсын дундын буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC чанарыг хянадаг байна. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6, үнсний хэмжээ 20, дэгдэмхий бодисын гарц 12, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолжээ. Шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийснээр түлшийг Эрээний гаалийн хяналтаар нэвтрүүлдэг. Мөн Монголын гаалийн лаборатори дээж авч, хянадаг ажээ.

Одоогоор 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас импортлоод байгаа юм. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Вагон тээвэрлэлтэд хувийн хэвшлийн дөрвөн байгууллага оролцдог. Манайх Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, шуурхай нэвтрүүлээд, төмөр замын ачаанд оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийснээр орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү хүргэдэг. Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийн, 4-5 цагт нэвтрүүлж, Баян өртөө хүртэл 24 цаг, буулгахад 24-48 цаг зарцуулж, эндээс Чойр өртөө рүү нэг хоног тээвэрлэн, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлтийг 5-7 хоногт хийж байгаа” хэмээжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26