“Багахангай Хөшигийн хөндий" төмөр замын санхүүжилтийг саадгүй олгоно гэв

img

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг хэсэг хугацаанд гацаасандаа хүлцэл өчиж, санхүүжилтийг энэ удаа хүндрэл чирэгдэлгүй олгохоо мэдэгдлээ.

Тэрбээр өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн баг, инженер техникийн ажилчдын хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн барилгыг барьж буй аж ахуйн нэгж, компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.


“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сум болон ”Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөж буй ачаа тээврийн гол зангилаа “Тээвэр логистикийн бүс” хүрэх юм. Одоогоор төмөр замын 96 хувийг гүцэтгэсэн бөгөөд барилгыг дотоодын 70 орчим аж ахуйн нэгж, компани хийж байгаа билээ.

Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир, тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Даваажаргал товч мэдээлэл хийж, аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтийн тооцоог танилцуулжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26