Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр ажиллалаа

img

 

Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгав.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмж 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өндөр халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай гэв.

 Бүх шатны эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд илүү цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lucy Sliver:
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-11-26