Зээлийн батлан даалтын сан 394 сая төгрөгөөр ХХААХҮЯ-ны эрхлэх асуудалд нийцэхгүй “Шинэ хоршоо“ хөдөлгөөнд батлан даалт гаргасан
Аудитын байгууллагаас ЖДҮХС болон Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой ажиллагаанд гүйцэтгэлийн тайлан гаргажээ. Тус тайланд Зээлийн батлан даалтын сан нь ХХААХҮЯ-ны эрхлэх асуудалд хамааралгүй зарим салбаруудын зээлд зээлийн батлан даалт гаргаж байгааг дурдсан байна.
Тодруулбал, ипотек, шинэ хоршоо зэрэгт зээлийн батлан даалт гаргасан нь ХХААХҮЯ, зорилго, зорилтод бүрэн нийцэхгүй салбар гэж үзжээ. Ингэхдээ 2013-2024 оны хооронд үндсэн батлан даалт, Ипотекийн зээлийн батлан даалт, Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн батлан даалтад нийт 402,577.9 сая төгрөгийн 14032 зээлдэгчийн зээлийг батлан даасан байна.
Тухайлбал, 2024 онд Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн батлан даалтад нийт 290,340.3 сая төгрөг гаргасан нь нийт батлан даалтын 72.1 хувийг эзэлж байгаа юм.
Тэгвэл, Шинэ хоршоо хөдөлгөөний зээлд олгосон батлан даалтыг аймгуудаар нь хувьчлан үзвэл 95,985.4 сая төгрөг буюу 11 хувийг Архангай, Баянхонгор, Говь-Алтай, 61,508.1 сая төгрөг буюу 6-8 хувийг Төв, Увс, Хэнтий аймгууд эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ