СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан боллоо

img

 

​Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

​Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцэв.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ