Эхнэрээ хутгалан хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбатын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

img

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд гарсан байдаг. Улмаар дээрх хэргийн шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд болж, шүүгдэгч Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Ц.Энхбат нь шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах хүсэлт гаргаад буй юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

В
2025-11-27
Иргэн:
Давж заалдах шүүх хурал хэвээр нь батлаасай,эхнэрээ харгис хэрцгий алсан хүнийг өршөөж болохгүй.
2025-11-27
Зөв
2025-11-27
Давж заалдах эрхгүй хах алуурчин. Ялыг хэвээр нь үлдээсэн.
2025-11-27
Зөв