Гарцгүй газраар зам хөндлөн гарсан эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдрийн 06.30 цагт буюу өнөө өглөө ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад, Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг ТЦА-нд шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ