Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улмаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад, 91 гишүүний 49 нь 53.8 хувийн саналаар дэмжсэн юм.
Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ