Хагас коксон түлш хэрэглэж эхэлснээр хүхэрлэг хий 43 хувиар буурсан
НИТХ-ын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлын талаар танилцуулгыг сонслоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Хагас коксон түлш хэрэглэж эхэлснээр хүхэрлэг хий 43 хувиар, PM 2.5 тоосонцор 8 хувиар, PM 10 тоосонцор 19 хувиар буурсан" гэв.
Мөн тэрбээр "12-р сарын 10-ны өдөр НЗДТГ-аас агаарын бохирдолд ямар өөрчлөлт гарсан талаар олон нийтэд мэдээлэл өгнө" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ