Офицеруудын ордноос Ботаник хүртэлх 1-р эгнээг өнөөдрөөс чөлөөлж, зөвхөн автобус зорчуулж эхэллээ

img

 

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж эхэллээ. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ