Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол дараах ажлын өдрүүдэд нь шилжүүлдэг байх хуулийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ

img

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын санаачлан өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж байна. Тодруулбал, 

"6.4. Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэжээ.

Тайлбар: - Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ