Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 13.677 тохиолдол бүртгэгджээ

img

 

Энэ сарын 1-н буюу өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 13.677 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 13.648 нь эдгэрч, 11 хүүхэд нас барсан байна. Мөн 18 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2 нь Улаанбаатарт, 16 нь орон нутагт аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ