Нийслэл томуу, томуу төст өвчний өндөр эрсдэлтэй түвшинд байна.
Нийслэл томуу, томуу төст өвчний өндөр эрсдэлтэй түвшинд байна. Тиймээс өрхийн эрүүл мэндийн 153 төв уртасгасан цагаар ажиллаж, гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургуулийн эмчид үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар үзүүлсэн иргэдэд гэрийн эргэлтээр очиж, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ талаар НЭМГ-ын дарга Н.Наранбаатар мэдээлэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ