Сингапурын сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглоно гэв
Сингапурт 2026 оны нэгдүгээр сараас эхлэн дунд сургуулийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас, ухаалаг цаг ашиглахыг хориглохоор шийдвэрлэжээ. Ингэснээр зөвхөн хичээлийн цагаар хэрэгжиж буй одоогийн хязгаарлалтыг өргөжүүлнэ.
Боловсролын яамнаас ням гарагт зарласан энэхүү шийдвэр нь дунд сургуулийн сурагчдын дунд дэлгэцийн хэрэглээний эрүүл зуршлыг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм.
Шинэ дүрмийн дагуу сурагчдын ухаалаг төхөөрөмжүүдийг хичээлийн цагаар зориулалтын хадгалах газарт эсвэл сурагчдын цүнхэнд хадгалах ёстой. Гэсэн хэдий ч сургуулиуд шаардлагатай нөхцөлд уг дүрмийг дагаж мөрдөхгүй байхаар зохицуулж болно гэж яамнаас мэдэгджээ.
“Сурагчдын хувьд дэлгэц ширтэх нь унтах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцах зэрэг чухал үйл ажиллагааг орлодог бөгөөд биеийн ерөнхий байдлыг муутгадаг болохыг баталсан” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ