Улаанбаатарт өдөртөө ...-19 градус хүйтэн
2025 оны 12-р сарын 01-ний 20 цагаас 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -37...-42 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -33...-38 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -26...-31 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, Алтайн өвөр говиор -2...-7 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ