''Эрдэнэс Монгол'' ХХК дээр хэн очих вэ?

img

 

Монголбанкны ерөнхийлөгчид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн нь эрх баригч нам дотор нэлээн хөдөлгөөн оруулаад байна. Энэ томилгоо хийгдвэл “Эрдэнэс Монгол”-ын удирдлагын суудал эзгүйрэх ч томилгооны сургаар хэдийнээ МАН дотор хэн энэ компанийг удирдах вэ гэсэн хөдөлгөөн  эрчимжжээ. Уг вакант суудалд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй эдийн засагч Б.Даваадалай очих тухай тохироо хийгдсэн бололтой.

Үүнтэй зэрэгцэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулах ажиллагаа дуусах шатандаа орж, нэр дэвшсэн 18 хүнээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гол өрсөлдөгчөөр тодорчээ. Тэд хоёулаа Ерөнхийлөгчийн хүмүүс гэгддэг.

“Эрдэнэс Монгол” бол төрийн өмчит уул уурхайн компаниудыг төвлөрүүлсэн толгой байгууллага бөгөөд асар их хөрөнгө мөнгөний урсгалтай. Тиймээс нам доторх бүлэглэлүүд энэхүү компанийн удирдлага дээр анхаарлаа төвлөрүүлдэг нь нууц биш. С.Наранцогтыг өмнө нь нэг бус удаа дээрх албан тушаалаас нь явуулах гээд бараагүй. Харин энэ удаад Монголбанкны Ерөнхийлөгч болгосноор энэ суудалд санаархагчдад таатай боломж олдож буй нь энэ биз.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ