Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авсан байна

img

 

Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл худалдан авснаа мэдээлэв.

Үүнээс төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,665.1 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал  14.2 хувиар багассан үзүүлэлт ажээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 467,367.93 төгрөг байв.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ