ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж байна

img

 

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Энэ хуулиар гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Байнгын хорооны гишүүд нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн үнэ цэн, үүрэг хариуцлагын талаар нийтэд эерэг ойлголт төрүүлэхүйц сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, бүх шатны сургалтын байгууллагын хөтөлбөрт тусгах, ургийн овгийн бичилтийг баталгаажуулах, асралт гэр бүлийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох зэрэг шинэчилсэн найруулгын төсөлд туссан зүйл заалт бүрээр гишүүд саналаа хэлэв.

Байнгын хорооны гишүүд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Энэ хууль гэр бүлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ