“Админерал” компанид давуу байдал олгосон албан тушаалтнуудад ял оноов
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна.
Шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ