Өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ

img

 

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-ний 10.00 цагт Монгол хэл бичиг, Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. Харин арванхоёрдугаар сарын 5-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал, 6-нд Биологи, Математик, Орос хэл, 7-нд Физик, Монгол хэлний хичээлийн шалгалттай.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ