ASMMA-ны хурал амжилттай болж өндөрлөв

img

 

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны жил бүрийн гишүүдийн хурал Самарканд хотод болж өнгөрлөө.

Тус арга хэмжээний үеэр гишүүн байгууллагууд туршлага солилцож, ирээдүйн хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хоёрдогч моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, Холбооны үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

ASMMA-ийн гишүүд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, Азид тогтвортой хоёрдогч ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компани болон Монголын Ипотекийн Корпорацийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов. Хурлын төгсгөлд нийт гишүүдийн санал хуралтаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал Б.Гантулгыг Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбооны шинэ нарийн бичгийн даргаар сонгосон юм.

"ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ БА БОЛОМЖ"

Тулгамдаж буй асуудал:

• Монгол Улсын хувьд эдийн засгийн салбар бүрт ноогдох хүлэмжийн хийн ялгарлын дата мэдээллийн нэгдсэн сан байхгүй, компанийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд санхүүжилт олгосон харилцагч талууд нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг тайлагнадаггүй нь санхүүжүүлсэн хөрөнгүүдийн хүлэмжийн хийн ялгаруулалтын итгэлцүүрийг “Мэдээллийн чанар (тодорхой бус)” буюу олон улсын нийтэд нээлттэй мэдээллийн санд үндэслэн тоооцоолоход хүргэж байна.

Сайжруулах асуудал ба боломж:

• Компанийн ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолох хүрээнд олон улсын жишгийн дагуу, туршлага судалж сайжруулах;

• Компанийн дотооддоо баталсан аргачлалын хүрээнд бэлтгэсэн хүлэмжийн ялгаруулалтын тайлан, тооцооллыг хөндлөнгийн байгууллаар (PCAF) хяналт хийлгэх замаар тооцооллыг сайжруулах;

• Хүлэмжийн хийн шингээлт буюу “offset” хийхтэй холбоотой байгууллагын дотоод үйл ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг төрөлжүүлснээр компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах; Үүнд ногоон зээлийн багц бүрдүүлэх зэрэг багтаж болно.

• Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллага болон үнэлгээний агентлагаас хийдэг “Sustainable” үнэлгээг компанийн хувьд үнэлүүлэн цаашид олон улсын хөрөнгийн зах зээлээс ногоон бондын эх үүсвэр татах;

#мик #тогтвортойхөгжил #ТоС #Хүлэмжийн_Хий

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ