Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүлсэн байна

img

 

Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт дунд буюу 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлжээ. Шаардлагад "Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна.

Иймд Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ