Н.Наранбаатарыг сонгохыг дэмжлээ

img

 

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч гишүүдэд уншиж, танилцуулав.

Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг мэдэгдэж, нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.

1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна гэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Thamos Lucas:
RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
2025-12-05