Гэр бүлийн хуулийг хэлэлцэнэ

img

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж байна. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад, 72.1 хувиар дэмжигдлээ.

Хуулийн төсөлд цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхийг өөрсдийн дураар шалгуулж болохоор тусгасан. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилсөн. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв.

Сүүлийн жилүүдэд шинээр бий болж буй харилцаа болох “Тээгч эх”-ийн харилцааг гэрээгээр зохицуулахаар тусгаж байгаа. Түүнчлэн Удмын сан, угийн бичгийг заавал хөтлөхийг гэрлэгчдийн эрх, үүрэгт зааж өгөхөөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ