Н.Наранбаатарыг сонголоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Түүний оронд байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг сонгохыг тус байнгын хорооны 94.7 хувийн саналаар дэмжсэн байдаг.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасныг гишүүдэд уншиж, танилцуулав.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн 62 хувийн саналаар Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ