Үнэт металл 2024 оныхоос 20.3 хувиар өсжээ

img

 

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч (ҮМҮЧЭТХЭАЭ)-ийн тусгай зөвшөөрөлтэй 51 хуулийн этгээд, 495 иргэн 2025 оны 3 дугаар улиралд үйл ажиллагаа эрхэлснийг Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд дурджээ.

Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн тоо 7.6 хувиар өсжээ. Нэр бүхий 51 хуулийн этгээдийн хувьд 81 хувьцаа эзэмшигчийн 6.3 тэрбум төгрөгийн нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгч иргэдийн 361 нь Улаанбаатар хотод, 134 нь орон нутагт байдаг.

Арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдүүд 1,380 кг үнэт металлыг 293.8 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Мөн 985.0 кг үнэт металлыг 312.1 тэрбум төгрөгөөр борлуулсан байх юм. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад худалдан авсан үнэт металлын үнийн дүн 13.2 хувиар, худалдсан үнэт металлын үнийн дүн 20.3 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Энэ оны 3 дугаар улиралд өссөн дүнгээр нийт 26.2 тэрбум төгрөгийн үнэт эдлэл худалдан авч, 45.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг борлуулсан байна.  

Тухайлбал:

 

хөрөнгө эх үүсвэрийн         

           ангилал

Мөнгөн дүн

/тэрбум төгрөг/

Хөрөнгө болон эх үүсвэрт эзлэх хувь

 

эргэлтийн хөрөнгө

     74.3

          84.6

 

эргэлтийн бус хөрөнгө

      13.5

          15.4

 

        өр төлбөр

       51.6

          58.8

 

        эздийн өмч

        36.2

          41.2

 

Салбарын нийт ашиг 62.7 тэрбум төгрөг, зарлага 52.9 тэрбум төгрөг, цэвэр ашиг нь 9.8 тэрбум төгрөг гэж гарчээ. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул, Орхон аймагт 9 дүгээр сард сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтад нийт 19 иргэн хамрагдсан байх юм.

Мөн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд 8 дугаар сарын 19-нд 135 иргэн, 31 хуулийн этгээдээс асуумж авч, ярилцлага хийсэн. Дээрх ярилцлагын дагуу ҮМҮЧЭТХЭАЭ-ийн салбарын эрсдэлийн үнэлгээний 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэлэлцүүлэгт холбогдох үнэлгээний тайланг танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Rosa Sliver:
YOU CAN RECOVER YOUR STOLEN FUNDS WITH THE HELP OF // THE HACK ANGELS RECOVERY EXPERT The most reputable and trustworthy recovery experts available today. THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They can help you retrieve your stolen crypto funds. They have technical expertise resources to track down and recover lost crypto. I had lost £973,000 to fraud and at first I thought it was gone for good. I went online to search for recovery, I saw numerous testimonies regarding THE HACK ANGELS RECOVERY EXPERT and how they had assisted other people in getting their money back. I didn’t hesitate to contact them, in just a few days the experts returned all my money. They said that they did an investigation and returned my money immediately. They can never ask you for any upfront payment. They can help you track your funds. They are cyber security experts doing great jobs out there. Be wise and do your research to avoid being scammed again. For anyone in a similar situation seeking to recover funds lost to online scams, contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT through WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com
2025-12-06