“Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ

img

 

Хуульч О.Батхүү “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар өргөдөл санаачилж 100 мянган хүний гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн билээ.

Дээрх өргөдлийг холбогдох ажлын хэсэг хэлэлцсэн. Тэгвэл энэ лхагва гарагт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ