Халзан бүрэгтэй төсөл нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

img

 

Халзан бүрэгтэй төсөл нь энэ оноос эхлэн “Хариуцлагатай уул уурхайтай танилцах нээлттэй аялал” хөтөлбөрийг эхлүүлээд буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн иргэдийг бусад хариуцлагатай уул уурхайн төсөлтэй танилцуулах аяллыг амжилттай зохион байгуулсан бол энэ удаа өөрсдийн төслийн талбайд Геологи хайгуулын өрөмийн суурь машинтай танилцах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

 

 

Өнөөдөр буюу 12-р сарын 8-нд болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй иргэд оролцож, төслийн талбай дээрх өрөмдлөгийн үйл явцыг нүдээрээ үзэн мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авч, төслийн явцын талаар илүү бодит ойлголттой боллоо.

Өдөрлөгийн үеэр иргэд:

• Өрөмдлөгийн суурь машинтай биечлэн танилцаж,

• Өрөмдлөгийн үндсэн зарчмын талаар товч ойлголт аван,

• Талбай дээр ажиллаж буй геологичид, орон нутгийн төлөөллүүдтэй санал солилцох боломжтой байв.

Халзан бүрэгтэй төслөөс иргэдтэй ил тод, нээлттэй харилцах зорилтын хүрээнд энэ төрлийн танилцуулга, өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Иргэд хэрхэн хамрагдах вэ?

Сонирхсон иргэд:

• Халзан Бүрэгтэй Төслийн албан ёсны Facebook Page рүү мессеж бичих,

• 9539-5979 дугаар луу холбогдон бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлсэн иргэдэд Мянгад сумаас төслийн талбай хүртэл автобус үнэгүй үйлчлэх бөгөөд алслагдсан багийн иргэдийн хүсэлтээр багийн төвөөс мөн тээвэрлэлтийн боломжийг бүрдүүлж буйг зохион байгуулагчид мэдэгдлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ