Хүүхдийн хөгжил, хамгаалал чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажилллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан "Хүүхэд-Хайр-Ирээдүй" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь хүний хөгжил гэдгийг илтгэлдээ онцлов.
ГБХНХЯ-ны мэдээлснээр, тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөл бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ