ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хэвийн тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Уулзалтаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн талаар болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Элчин сайд А.Н. Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч хэвийн үргэлжлэх бөгөөд өсөн нэмэгдэж буй Монгол улсын хэрэгцээг ОХУ-с хангахад бэлэн байгаагаа дахин илэрхийлэв. Мөн Монгол Улс Шатахууны нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэж эрчимжүүлэхийг хүсэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ