Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

img

 

2025-12-11, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

Аргын тооллын: 2025-12-11, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08:32-16:59

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно.

Аргын тооллын 12 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, Бага морь одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ