Метро төслийн тендерт бэлдэж байна

img

 

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын ажил болон  төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.

Төслийн эхний шатны тендерийг 2025 оны 4 дүгээр  сард нээсэн. Нийт зургаан улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага материал ирүүлсэн.

Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлснээр оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж авто замын ачаалал 10 хувиар буурч, нийтийн тээврийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ.

Мөн автомашинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутад туулах боломжтой. Метроны өртөө орчмын үйлчилгээний бүсүүд хөгжиж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шинэ боломж бүрдэхийн зэрэгцээ төслийн барилга угсралтын үеэр 700 гаруй, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн жил бүр 213.6 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 400 тонн азотын исэл буурах урьдчилсан судалгаа гарчээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Faith Moce:
RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-12-12