С.Цэнгүүн гишүүн 22 удаа гадаад томилолтод явжээ

img

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 22 удаагийн гадаад томилолттой байсныг тойрсон асуудлаар тодруулга өглөө. Түүний хэлснээр, энэ оны хувьд олон улсын байгууллагуудаас ирсэн урилгууд олширсон тул гадаад ажил хариуцсан томилолт ихэвчлэн давхцсан байна. Ийнхүү хийсэн томилолтууд нь УИХ-ын Тамгын газрын төсвөөс бус, тухайн байгууллагуудын урилгаар зохион байгуулагдсан гэв.

Хамгийн залуу гишүүнээр сонгогдсон тэрбээр Залуу парламентчдын сүлжээ, Эмэгтэй парламентчдын холбоо болон залуу улс төрчдийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож буй. Түүний мэдээлснээр, 15 орны эмэгтэй парламентачид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд өөр өөр улсад ажилладаг бөгөөд ирэх жил Монголд айлчлах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ нь баталгаажвал өөрөө мөн оролцох боломжтой гэдгийг тэр дурдав.

С.Цэнгүүн “Урилгаар очсон арга хэмжээнд би заавал илтгэл тавих эсвэл гол хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай гэж үздэг. Олон нийтэд нээлттэй ажиллах үүргийн хүрээнд гурван сар тутам Facebook хуудсаараа ирц, томилолт болон оролцсон уулзалт, илтгэлүүдийнхээ талаар тайлан гаргадаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард жилийн нэгдсэн тайлангаа нийтэлсэн” хэмээлээ.

Нөгөө талаар, УИХ 126 гишүүнтэй болсонтой холбоотойгоор улсын төсвөөс гарах томилолтын зардал нэмэгдэж буй нь анхаарал татаж байна. 2025 онд гадаад томилолтод зориулан 2 орчим тэрбум төгрөг тусгаснаас эхний хагас жилд бараг 1.7 тэрбумыг зарцуулсан нь шүүмжлэл дагуулсан юм.

Хагас жилийн байдлаар томилолтын тоогоор

  • С.Цэнгүүн – 22 удаа,

  • А.Ундраа – 19 удаа,

  • Д.Цогтбаатар – 18 удаа,

  • Ч.Номин – 16 удаа,

  • Д.Энхтуяа – 12 удаа,

  • Ж.Чинбүрэн – 10 удаа,

  • Б.Пүрэвдорж – 9 удаа,

  • Р.Сэддорж – 8 удаа
    гадаад томилолттой байжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Faith Moce:
RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-12-12
hhhhh:
Юм үзээгүй, өлөн, бүдүүлэг пацанууд.
2025-12-11
Z:
Өлөн
2025-12-11