Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

img

 

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран энэ жилийн салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Уг арга хэмжээний үеэр 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар Монголын Ипотекийн Корпораци (МИК) шалгарсан байна.

 

МИК нь 2024 онд “Онцлох ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан ТоС холбооноос шагнал хүртэж буй нь компанийн тогтвортой санхүүжилтийн бодлого, хэрэгжилт нь өндөр түвшинд үнэлэгдэж байгааг илтгэж байна. МИК нь цаашид ч тогтвортой санхүүжилтийн чиглэлээр салбартаа шилдэг туршлага, шинэлэг санаачилгыг тасралтгүй нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоод болон гадаадын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ