Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирээд байгаа аж. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ.
Санал асуулга энэ сарын 11-ний 22:00 цагаас 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ