Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтыг өөрчиллөө

img

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болов.

Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, энэ хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг багасгасан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон багасгахаар шийдвэрлэжээ.

Төв банкны мэдээлснээр, жилийн инфляц энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарлаа. Инфляц өмнөх сарынхаас ийнхүү буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь нөлөөлөв. Гэвч ургац хураалт тааруу байснаас хүнсний ногоо, махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмлээ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого, валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт инфляцыг өдөөж болзошгүй.

Эдийн засаг энэ оны эхний 3 улиралд 5.9 хувиар нэмэгдсэн нь хүлээлттэй нийцтэй байна. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбар бүрдүүлж, цаашдын төлвийг хэвээр хадгаллаа. Өмнөх бодлогын шийдвэр гарсан үеийнхтэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага байгаагаас дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ хүлээлтээс их байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал хэвээр байгаа. 

Бодлогын хүүг хэвээр хадгалах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг багасгах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Энэ шийдвэр нь банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг багасгахад чиглэсэн арга хэмжээ юм. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг багасгахаар боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн ажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Faith Moce:
RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2025-12-12