Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар шагнал хүртлээ

img

 

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.

ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР:

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа,

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Бат-Оргилын Төрмандах,

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Хүрэлбаатарын Цэвэлноров,

ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧЭЭР:

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн Элэг, цөс, нойр булчирхай болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат,

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн зүрх, судас, судсан дотуурх мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт,

Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон эмч нар, тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүслээ. Мөн удахгүй тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гансоёмбо:
Бямбацогт эмчдээ халуун баяр хүргэе, цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2025-12-12
Хэрэглэгч:
Бямбацогт эмчдээ баяр хүргэе
2025-12-12
М.Оюунчимэг:
Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч Л.Бямбацогт эмчдээ халуун баяр хүргэе. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон мундаг эмч шүү. Тандаа ажлын өндөр амжилт хүсье
2025-12-12