СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудлыг маргааш хэлэлцэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар:
-Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал
-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх аж.
Дашрамд, Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа юм. Харин түүний бүрэн эрх дуусаж буй тул ийнхүү чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ