Элчин сайд Лу.Болд, Ө.Батбаяр нарын бүрэн эрхийг нь сунгахаар болжээ

img

 

Өчигдөр /12.15/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг ЕТГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Нийт 23 улс дахь Элчин сайд нарыг томилж, чөлөөлөх ёстой ч өчигдөр өргөн мэдүүлсэн саналд 21 элчин сайдын нэр байсан юм. Тодруулбал, АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Бельги Улсад суугаа Элчин сайд Лу.Болд нарын нэр байгаагүй нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх хоёр элчин сайдын бүрэн эрхийг сунгахаар болсон байна. Тодруулбал, тэдгээрийг сайн буюу үр дүнтэй ажилласан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь сунгахаар болжээ.

Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бөгөөд одоо бүрэн эрх нь дуусаж буй элчин сайд нар 2021 оны долоодугаар сард томилогдож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ