С.Наранцогт асуугдаж байна
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинэ ерөнхийлөгчаар С.Наранцогт томилогдохоор Эдийн засгийн байнгын хорооны хуралд сонсгол болж буй.
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байдаг. УИХ дахь МАН-ын бүлгийн /2025.11.24/ хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн.
С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
БОЛОВСРОЛ:
- 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
- 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
- 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
- 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
- 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
- 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
- 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
- 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
- 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
- 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
- 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
- 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
- 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
- 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
- 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ