Хавтаст хэргийг үзэхийг зөвшөөрсөнгүй

img

 

Террил Атиензагийн гэр бүлийнхэн өчигдөр тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн юм. Тэгвэл эл үйл явцын дараагаар Террил Атиензагийн том охин "Би хавтаст хэргийг хадгалж байгаа хавтсыг нь харж чадсан. Гэхдээ дотор нь байгаа материалуудыг үзэх боломж олдсонгүй.

Яг нүдний өмнө, гараа сунгавал хүрэхээр ойрхон байлаа. Харамсалтай нь, цагдаагийнхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсны лицензтэй орчуулагч заавал хэрэгтэй гэсэн шалтгаанаар зөвшөөрсөнгүй.

Миний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн англи хэлийг маш сайн эзэмшсэн ч гэсэн тэд зөвшөөрсөнгүй. Бид маргааш дахин очно. Бид тэр хавтаст хэргийн материалыг заавал авна.

14 жилтэй харьцуулахад 12 цаг гэж юусан билээ" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ