Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр худалдах асуудлыг хэлэлцэж байна

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулах тухай, “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мөн Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц, Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдал, Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх буй ажлын явцын мэдээллийг сонсох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ