Дэлхийн чансааны долоодугаарт “MongolZ” жагслаа
Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.
Тэгвэл HLTV-ээс “StarLadder Budapest Major 2025” тэмцээний аварга дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Мажорт түрүүлсэн “Vitality” дэлхийн чансааг тэргүүлж, FURIA хоёрдугаар байр руу ухарлаа. Тэгвэл финалд шалгарсан “FaZe Clan” баг зургаан байр ахиж, VI байрт жагссан байна. Харин манай “MongolZ” баг өмнөх чансаанаас хоёр байраар ухарч, долоодугаар байрт эрэмбэтэй боллоо.
Ташрамд дурдахад, “MongolZ” багийнхан өнгөрсөн есдүгээр сард дээрх хоёр платформын чансааг тэргүүлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ