“Оны онцлох хүүхэд”-д маргааш шагнал гардуулна

img

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд”-ийг тодруулжээ.

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор энэхүү шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ удаа оюун ухаан, сурлага, урлаг, спорт, байгаль хамгаалал, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 номицанаар онцлохуудыг тодруулсан байна.

Үндэсний хэмжээнд 1263 хүүхэд дээрх номинацуудад нэр дэвшсэнээс онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхдийг “Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулжээ. Тэдэнд шагнал гардуулах ёслолыг Төрийн ордонд маргааш зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ