Улаанбаатарт өдөртөө ...-9 хэм хүйтэн

img

 

2025 оны 12-р сарын 17-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -18...-23 градус, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ