Наадам, цагаан сар амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлэх хуулийг буцаалаа

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өнөдөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа.

Хэрэв дээрх хууль батлагдсан бол цагаан сар, наадам бямба, ням гарагт тохиосон үед дараагийн ажлын өдөрт шилжүүлэх байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ