РИО ТИНТОЙ КОМПАНИТАЙ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ ЭРС БУУРУУЛАХ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээний протоколд талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд өгсөн тайлбартаа “Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа” хэмээн онцоллоо.
Тэрбээр "Энэхүү протоколын агуулга нь үндсэндээ менежментийн төлбөрийг эрс бууруулах, хоёрдугаарт засаглалыг сайжруулах тухай юм.
Оюутолгой компанийн зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколыг зурж чадлаа.
Өмнө нь бидний тавьсан шаардлагыг хангахгүй байгаа учир энэ хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдэж хэлэлцээрээс гарсан. Рио Тинто компанитай ажил хэргийн шугамаар ярилцсаны үр дүнд бид бүхэн өнөөдөр амжилтад хүрч, эхний бодит үр дүн гарч, протоколд гарын үсэг зурлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ