Үс засуулбал эд малтай баялаг төгс болно

img

 

2025-12-22, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

Аргын тооллын: 2025-12-22, Даваа гараг

Наран ургах шингэх: 08:39-17:02

Үс засуулбал: Эд малтай баялаг төгс болно.

Аргын тооллын 12 сарын 22, Сумьяа гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ