''Зика вирус'' нийгмийн сүлжээг хордуулахаа боль
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд өөрийн цахим хаягаар дамжуулан зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэрээ тэрбээр УИХ-ын дарга асан З.Энхболдод хандан "Монгол Улсыг яаж муухай харагдуулах вэ гэж боддог атаач, жөтөөч зантай Зика вирус гэх хүнд хандаж хэлмээр байна. Өвөөгийнхөө ажлыг гэртээ хий. Чи УИХ-ын даргаас авахуулаад бүх албан тушаалыг хашсан. Өнөөдрийг хүртэл энэ улс орныг өөрчилж чадаагүй. Ядаж над шиг газар чөлөөлөөд, шинэ 20 минутын хот хэд хэдийг эхлүүлж чадаагүй юм бэ. Чи агаарын бохирдлыг яагаад 23 хувиар бууруулж чадаагүй юм бэ. Чи түгжрэлийг 11 хувиар бууруулж чадаагүй. Том төслүүдийг дандаа эсэргүүцэж бичнэ. Чи гэртээ өвөөгийнхөө ажлыг хийгээрэй. Дандаа нийгмийн сүлжээг хордуулж, вирустуулэхээ болиорой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ